Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОБГ: Он гарснаас хойш 58 удаагийн хууль зөрчсөн үйлдлээр 168 ширхэг тарвага тээвэрлэснийг илрүүлж ЗӨСҮТ-д хүргүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

НОБГ-аас маргаашаас эхлэн Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх хяналт шалгалтын талаар мэдээллээ.

Тодруулбал, он гарснаас хойш нийт 52 удаагийн хууль зөрчсөн үйлдлээр 168 тарвагыг тээвэрлэж байсныг илрүүлж, ЗӨСҮТ-д хүлээлгэн өгчээ.

Харин өнгөрсөн 2024 онд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба, Байгал орчны газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоодод 62 хоног 24 цагаар давхардсан тоогоор 3100 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 112,600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг хийж, 70 удаагийн үйлдлээр 291 ширхэг тарваганы мах илрүүлж, зөрчил гаргасан 79 хэрэгт 23.5 сая төгрөгийн торгууль, 139.4 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлж ажилласан байна.

ЭМДС-нд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална
ЭМДС-нд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.