Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал наймдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу, 60 хувьд хэвийн байна.

Тухайлбал: Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Сэлэнгийн ганц нэг сумын нутгаар муу.

Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Дорноговь Сүхбаатарын ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь Хэнтийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Сэлэнгэ, Дундговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугат, Хэнтийн Гурванбаян, Булганы Гурванбулагт 32-37 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.7 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын зарим, Баян-Өлгий, Өмнөговийн цөөн сумдын нутгаар дунджаас бага орсон байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Э.Бат-Амгалан: Хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд аймгуудын засаг дарга нар саналаа өгөхдөө  төрийн хэмнэлтийн  тухай хуулийг баримтлах ёстой
Э.Бат-Амгалан: Хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд аймгуудын засаг дарга нар саналаа өгөхдөө төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлах ёстой
 
Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.