Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Улаанбаатар хот орчимд 8-наас 15-ны үед Лууль, Шарилж төрлийн ургамал цэцэглэж, тоосоо гөвөхийг харшилтай хүмүүсд анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Цаг агаарын нөхцөл байдал нь ургамлын цэцгийн тоос, түүний тархалтад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд Монгол оронд харшил үүсгэгч агаар дахь ургамлын цэцгийн тоосны дэгдэж эхлэх, хамгийн их утгадаа хүрэх хугацааг урьдчилан мэдээлэх, тархалтыг зураглах нь ургамлын тоосонд өртөмхий, харшилтай хүмүүст түүнээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалахад нэн чухал юм.

Иймээс энэ жилийн бодит цаг агаарын болон цаашдын цаг уурын урьдчилан мэдээнд тулгуурлан лууль, шарилжийн төрлийн ургамлын цэцгийн тоос агаарт дэгдэх хугацааны урьдчилсан мэдээг олон хүн суурьшсан бүс нутгууд болох Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон аймгуудын төвүүдээр гарган ургамлын тоосонд өртөмхий, харшилтай хүмүүст түүнээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Лууль, шарилжийн төрлийн (хөл газрын) ургамлын цэцгийн тоос агаарт дэгдэх хугацааны урьдчилсан мэдээг тоймловол:

Завханы Улиастай, Увсын Улаангом, Баян-Өлгийн Өлгийд 7 дугаар сарын 20-ноос, Архангайн Эрдэнэбулган, Хөвсгөлийн Мөрөн, Баянхонгор, Өвөрхангайн Арвайхээр, Говь-Алтайн Алтай, Ховдын Жаргалантад 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 5 үед, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Чингис, Дархан, Төвийн Зуунмод, Улаанбаатар, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн Сүхбаатарт 8 дугаар сарын 8-наас 15-ны үед, Дорноговийн Сайншанд, Өмнөговийн Даланзадгад, Дорнодын Чойбалсанд 8 дугаар сарын 18-наас хойш цэцэглэж, цэцгийн тоосоо гөвөх төлөвтэй байна.

Зүүн дөрвөн замын уулзвараас Офицерын тойрог хүртэлх замыг пүрэв гарагт хааж, шинэчилнэ
Зүүн дөрвөн замын уулзвараас Офицерын тойрог хүртэлх замыг пүрэв гарагт хааж, шинэчилнэ
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.