Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-т 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 38 секунд

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 74.0м x 35.4м хэмжээтэй, цутгамал төмөр бетон арагт бүтээц бүхий 3 давхар барилга байхаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар дотор засал болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах юм.

Өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 17-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд НЭЭЛТТЭЙ боллоо
Өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 17-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд НЭЭЛТТЭЙ боллоо
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.