
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэлтсийн гурван дарга зочид буудалд архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хоорондоо маргалдан танхайрч буй бичлэг өчигдөр цахим орчин болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
Өмнө нь мөн уг бичлэгтэй төстэй бичлэг цацагдаж, өмнөх дарга нь яг ийм учир шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг.
Тэгвэл “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Х.Пүрэвжаргал томилогдсон цагаасаа эхлэн компанийн сахилга, дэг журмыг сайжруулах, холбогдох тушаал шийдвэрийг нэн түрүүн гаргах талаар онцгойлон анхаарч ажиллаж байгаа аж.
Тодруулбал, цахим орчинд цацагдаад буй бичлэгүүд нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хамт олны дотоод уур амьсгалд таагүй нөхцөл үүсгэдэг тул нэн түрүүнд ажлын хариуцлага алдсан нэр бүхий албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ авч, албан үүргээс нь чөлөөлсөн байна.