2025 оны 12 дугаар сарын 04-ний байдлаар төслийн хаалттай бүсэд нийт 180 гаруй инженер, техникийн ажилтан, 73 нэгж машин механизм барилга байгууламжуудын үндсэн суурийн ажилд төвлөрөн ажиллаж байна.
Хийгдсэн ажлууд:
Кемп, бетон узел, арматур бэлтгэх талбай
Материалын лабораторийн барилга байгууламжууд — 100% дууссан
Жаазан гүүрийн барилга угсралтын ажил — 11.44%
Ус зайлуулах хоолойн барилга угсралтын ажил — 10.12%
Урт гүүрийн барилга угсралтын ажил нийт гүйцэтгэл 6.7%-тай үргэлжилж байна.
Шон суурь байгуулах, Тулгуурын хөндлөн нуруу, Завсрын тулгуурын барилга угсралтын ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.