Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Мөнхчулуун: Бай шагналд Ланд-300, Лексус-570 өгч валют гадагшлуулж байхаар мөнгийг нь өгчихвөл яадаг юм. “Их хурд“ уралдаанд л гэхэд 9 ширхэг Ланд-300 худалдагдлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун ойн баяр наадмуудаар олгодог бай шагналыг шүүмжилж, өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Бай шагналд Ланд-300, Лексус-570 өгч валют гадагшлуулж байхаар зүгээр л 200 сая, 300 сая, 500 сая гээд мөнгийг нь өгчихөөр яадаг юм! Өөрөө тэгээд тэр мөнгөөр нь Ланд-аа авна уу, лаагаа авна уу өөрийн дур. Их Хурд уралдаанд л гэхэд 9 ширхэг Ланд-300 худалдагдлаа. Мөн улсын аварга малчны шагналд гэр өгдөг, түүнийг нь малчин өөрөө очиж авдаг нь бараг дарамт шахуу санагдсан. Улсын аварга болтлоо хөдөлмөрлөчхөөд гэргүй малчин ч гэж юу байх вэ дээ. Тэгээд аваргын гэр гээд бэлгэдлээ бодоод зарж ч болохгүй, зүгээр сувинер болоод л байж байдаг байх. Тиймээс илүү хэрэгцээтэй юмаар шагнах эсхүл мөнгийг нь өгчихвөл дэмтэй гэж санах юм" гэв.

Ж.Энхбаяр: Ургац алдахаас сэргийлж шуурхай арга хэмжээ авч, урт хугацаанд усалгааны менежментийг сайжруулах бодлого хэрэгжүүлнэ
Ж.Энхбаяр: Ургац алдахаас сэргийлж шуурхай арга хэмжээ авч, урт хугацаанд усалгааны менежментийг сайжруулах бодлого хэрэгжүүлнэ
 
Н.Тавинбэхийн зөвлөх асан П.Товуудоржийн цагдан хорих хугацааг сунгах үндэслэл тогтоогдоогүй тул ЭРҮҮЛ МЭНДИЙН шалтгаанаар суллалаа
Н.Тавинбэхийн зөвлөх асан П.Товуудоржийн цагдан хорих хугацааг сунгах үндэслэл тогтоогдоогүй тул ЭРҮҮЛ МЭНДИЙН шалтгаанаар суллалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.