Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдээс санал хүсэлт хүлээн авах NewChingeltei.mn 24 цагийн платформ хэвийн ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 30 секунд

Дүүрэг, оршин суугч хоёрын цахим гүүр болсон иргэдээс санал хүсэлт хүлээн авах NewChingeltei.mn 24 цагийн платформ хэвийн ажиллаж байна гэж Чингэлтэй дүүргийн тамгын газраас мэдээллээ. Тодруулбал, "NewChingeltei" платформ хэрэглээнд нэвтэрснээс хойш гурван сарын хугацаанд 300 гаруй санал хүсэлт иргэдээс ирсэн байна. Тэдгээрийг хянаж шалган, зохих хууль журмын дагуу 200 гаруй санал хүсэлтийг шийдвэрлэж, хугацаа шаардах иргэний саналыг дүүргийн төлөвлөгөөт ажил руу хуваарилан ажиллаж байгаа аж.

Долоо хоног бүрийн энэ өдөр тус дүүргийн Засаг дарга Н.Мандуул дүүргийн удирдах ажилтнуудын хамт "NewChingeltei" платформд ирсэн иргэдийн санал хүсэлтэй нэг бүрчлэн танилцдаг. Энэ хурлын гол зорилго нь иргэдээс ирсэн санал хүсэлтийг хэрхэн түргэн шуурхай шийдвэрлэх талаар санал солилцон, хийж гүйцэтгэх ажлын жагсаалтыг богино болон урт хугацаагаар төлөвлөн гаргадаг учиртай юм байна.

ӨНГӨРСӨН ХУГАЦААНД "NEWCHINGELTEI" ПЛАТФОРМД ИРСЭН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙН ДАГУУ:

- ЧД, 1-р хороо, Ард кино театрын хашаа салхинд нурж унан хүн гэмтээх эрсдэл үүсгэсэн тул хашааг бүрэн буулгалаа.

- ЧД 2-р хороо, Найман шарга орчмын нийтийн эзэмшлийн талбай дээр зөвшөөрөлгүй барьсан объектыг буулгасан.

- ЧД 2-р хороо, Байгалийн түүхийн музейн урд зөвшөөрөлгүй олон жил болсон өргөтгөлийг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг бүрэн чөлөөлсөн.

- ЧД 23 дугаар хорооны булгийн эхэд анхааруулах самбар байршуулж, булаг шандын эхийг хамгаалалтад авсан.

- ЧД, 1-р хороо, 38 дугаар байрны урд зогсоолд удаан хугацаанд байсан холбогдох эзэнгүй 2 тээврийн хэрэгслийг чөлөөлсөн зэрэг иргэдийн амьдрах орчноо сайжруулах, тохижуулах гэсэн санаачилга хүсэлтийг байгаа газраас нь цахимаар хүлээн авч, хянаж шалган шийдвэрлэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэн та NewChingeltei.mn сайтаар нэвтрэн орчин тойрноо сайжруулах, нийтийн эзэмшил, гудамж талбайд тулгарч буй асуудлыг шийдүүлэх санал хүсэлтээ илгээх боломжтой юм байна.

Өмнөговь аймагт “Говь гурван сайханы тойром харваа” нээлтээ хийлээ
Өмнөговь аймагт “Говь гурван сайханы тойром харваа” нээлтээ хийлээ
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.