Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Багахангай-Хөшигийн хөндий” төмөр зам барих төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

May be an image of 3 people and text that says 'ubn ubn ubn Юy6AИHA? HOY 6AЙHA? U ubn บ U'

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраас томилогдсон Ажлын хэсгийн хамт өнөөдөр (2025.08.07) “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам барих төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн танилцлаа.

Энэхүү шинээр баригдаж буй “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Багахангай” өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур болон ”Чингис хаан” нисэх онгоцны буудлын урдуур чиглэн Хөшигийн хөндийд төлөвлөгдөж буй ачаа тээврийн гол зангилаа болох “Тээвэр логистикийн бүс” хүрэх төмөр замын салаа зам юм.

May be an image of text

Багахангай өртөөний өргөтгөл хэсэг буюу төмөр зам салаалах хэсгийн ажлыг "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн инженер техникийн ажилтнууд 2025 оны 06 сарын 10-аас 07 сарын 08-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна. Харин Багахангай өртөөнөөс цааш үргэлжлэх Багахангай Хөшгийн хөндий чиглэлийн салбар төмөр замын шугам нь нийт 102 км урт дан замтай, 2 өртөө, 4 зөрлөгтэй, 2,5 км урт орчим гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөгдөж, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

Төмөр замын барилгын ажлыг одоогоор дотоодын 70 орчим ААН, компаниуд 2500 орчим инженер техникийн ажилтнууд, 1500 орчим техник хэрэгсэл, машин механизмтайгаар уртгасан цагаар буюу 24 цагаар хийж гүйцэтгэж байна.

May be an image of ‎2 people and ‎text that says '‎ubn ubn ubn 6yBAЙHAR ปลก إن ubn ปชท 5L‎'‎‎

М.Ариунжаргал

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, санхүүжилтийн шинэлэг шийдэл шаардлагатай байна
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, санхүүжилтийн шинэлэг шийдэл шаардлагатай байна
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.