Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: СЭМҮТ-ийн удирдлагууд иргэдийн төлсөн 478 сая 970 мянган төгрөгийг өөрсдийн хувийн данс руу шилжүүлэн авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

May be an image of ‎2 people, newsroom and ‎text that says '‎U ubn U ubn ח ubn Юy Юy6AЙHA? 6AЙHA? บวก on ubn U bn Ubn U bn ubn or ubn‎'‎‎

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас СЭМҮТ-д урьдчилсан санхүүгийн хяналт шалгалт хийж, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн тул ЦЕГ-тай хамтран 2025 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 24-ний хооронд хамтарсан шалгалт зохион байгуулсан байна.

Шалгалтаар дараах ноцтой зөрчлүүд илэрсэн. Нэгдүгээрт, Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэдэд төлбөрийн баримт олгодоггүй. Үйлчлүүлэгчдээс эрүүл мэндийн байгууллагын албан ёсны данснаас гадуур, өөр хувийн данс руу төлбөр шилжүүлэхийг шаардсан байна.

Мөн 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэгдсэн 527 сая 875 мянган төгрөгийн төлбөртэй тусламжийн орлогоос 478 сая 970 мянган төгрөгийг иргэд цагтаа ирээгүй, хэвтээгүй хэмээн цуцалж, данснаас буцаан гаргаж авсан зөрчил илэрлээ. Энэхүү мөнгийг СЭМҮТ-ийн дарга нар дотоод ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр авч, хувийн дансанд шилжүүлсэн нь нотлогдон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэлээ.

М.Ариунжаргал

Б.Бат-Эрдэнэ: Ямар ашиг сонирхол, мөнгө угаалт, хууль бусаар мөнгө завших завдалт явуулахаар татан буугдсан байгууллагыг буцаад байгуулж байна вэ
Б.Бат-Эрдэнэ: Ямар ашиг сонирхол, мөнгө угаалт, хууль бусаар мөнгө завших завдалт явуулахаар татан буугдсан байгууллагыг буцаад байгуулж байна вэ
 
“Би С.Баярцогтоос “Дубайн гэрээнд гарын үсэг зурж болох уу“ гэж асуусныхаа дараа ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ“
“Би С.Баярцогтоос “Дубайн гэрээнд гарын үсэг зурж болох уу“ гэж асуусныхаа дараа ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.