Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцаадаг асуудалд онцгойлон анхаарахыг БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигт уламжлав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 28 секунд

May be an image of 8 people, newsroom and text that says 'ubn ubn Юy6AИHA? ? Юy 6AЙHA? ubn U บ'Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны дөрөвдүгээр сард эрхэмсэг ноён Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийснээс хойш дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй, манай чухал “гуравдагч хөрш”, Зүүн хойд Азийн бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байдгаа онцлон тэмдэглэв.

May be an image of 10 people, people studying, newsroom and text that says 'ubn bn U ubn ubn Юy6AЙHA? Юy- 6AЙHA? ubn ubn abn 크골 手 ውቅቃ'

Түүнчлэн, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад хэрэгжиж буй “10 аймгийн төвд дулааны станц барих” төсөлд тулгараад буй саад бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэж, шинэ гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад анхаарал хандуулж өгөхийг хүслээ.

Мөн хоёр улсын иргэд харилцан адил нөхцөлөөр зорчих, эрүүл мэнд болон хүмүүнлэг, хүндэтгэн үзэх шалтгаанаар БНСУ-д зорчиж буй монгол иргэдийн нөхцөлийг дорвитой хөнгөвчлөх, тус улсын хил дээрээс буцаагддаг асуудалд Үндэсний Ассамблейн зүгээс үргэлжлүүлэн онцгойлон анхаарч өгөхийг хүсэв.

May be an image of 5 people, people studying and text that says 'ubn ubg U ubn Юy 6AЙHA? Đoub U'

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа мөрөөр ажиллаж, “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг богино хугацаанд хэвийн байдалд оруулж, амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч буйгаа онцоллоо.

Мөн монгол иргэдийн БНСУ руу зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар судалж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, цахим виз олгох, Элчин сайдын яамны консулын ажилтны тоог нэмэгдүүлэх, зохион байгуулалттайгаар, бүлгээр зорчиж буй иргэдийн визийг хөнгөвчлөх боломжуудыг судалж байгаа гэлээ.

Хоёр тал Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр эдийн засгийн бодит хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх хүрээнд хэлэлцэж тохирсон асуудлуудаар харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

“Mеrsedes Benz” маркийн тээврийн хэрэгсэл, мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч 41 настай эрэгтэй нас баржээ
“Mеrsedes Benz” маркийн тээврийн хэрэгсэл, мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч 41 настай эрэгтэй нас баржээ
 
УИХ-ын дарга Н.Учрал нарын гишүүд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга Н.Учрал нарын гишүүд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.