Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагджээ. Тодруулбал, “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын их, дээд сургуульд Хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон магистрт тус тус 1 иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна. Ингэхдээ энэхүү тэтгэлэгт хэлний бэлтгэл орохгүй бөгөөд орос хэлээр элсэн суралцах болохыг анхаарна уу гэж Боловсролын яамнаас мэдээлжээ.
Бүртгэл энэ сарын 9-нд эхэлсэн бөгөөд ирэх наймдугаар сарын 09-ний өдрийн 17.00 цаг хүртэл цахимаар явагдана. Бүртгүүлэхийг хүсвэл https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээх аж.
Мөн бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг Боловсролын яамнаас зөвлөлөө. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг БЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын 51263495 дугаараас тус тус лавлах боломжтой юм байна.