
"Coldplay" хамтлагийн тоглолтын үеэр 750 сая долларын үнэлгээтэй Astronomer Inc компанийн гүйцэтгэх Захирал Энди Байрон, хүний нөөцийн захирал Кристин Каботтойгоо тэврэлдээд зогсож байхдаа “kiss cam”-д өртөж, шуугиан тарьсан. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тэд эхнэр, нөхөртөө ажлын аяллаар явлаа гэж хэлээд хамтдаа тоглолт үзсэн нь “kiss cam”-д өртсөнөөр баригджээ.
Энэ талаар Энди Байрон албан ёсоор мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр, "Эхнэрээсээ болон гэр бүлээсээ, багийнхнаасаа уучлалт гуйж байна. Та бүхэн надаас илүү хамтрагч, аав, удирдагчтай байх ёстой байсан. Би ийм байхыг хүсээгүй. Байгуулахад нь тусалсан компаниа ингэж илэрхийлэхийг хүсээгүй. Хариуцлага хүлээх, юу болсныг бодож тунгаах, эргэцүүлэх хугацаа надад хэрэгтэй байна. Надад хувийн орон зай олгоосой гэж та бүхнээс хүсэж байна. Миний хувийн орон зайг миний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд шууд хүрсэнд харамсаж байна. Тоглолт зохион байгуулагчдыг би хүндэлдэг. Гэхдээ бусдын хувийн амьдрал, хувийн орон зайг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд цацсан энэ үйлдлээ эргэцүүлж бодох хэрэгтэй гэж бодож байна" гэжээ.
