Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Өнөрбаяр: Завхан аймаг Увсын бөхчүүдийг барилдуулахгүй гэдэг балай юм хэзээ ч хийхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 38 секунд

"Увс аймгийн бөхчүүдийг Баян-Өлгий, Орхон, Өвөрхангай, Завханд барилдуулахаас татгалзсан" гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл дээр дурдагдсан аймгуудын нэг Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр тайлбар хийлээ. Тэрбээр,

"Үүнийг асуулаа. Энэ худлаа гэнэ шүү. Завхан аймаг хэзээ ч ийм балай юм хийхгүй. Дүрмээрээ эрэмбэ тогтоохын тулд цолны үнэмлэх шаарддаг. Үнэмлэхээ үзүүлэхгүй, бүртгэл хаасны дараа "Бүртгүүлье" гэсэн нэг л маргаан гарсан гэнэ. Ийм зүйл болоогүй" гэлээ.

Уяачдын наадмын бөхийн барилдаанд цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүллээ
Уяачдын наадмын бөхийн барилдаанд цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүллээ
 
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно