Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан аварга Н.Батсуурь “Хууринан шуугигч“, П.Бүрэнтөгс “Өлзий бадрах“, Б.Пүрэвсайхан “Цогт гарамгай“ чимэг хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

Хүй долоон худагт зохион байгуулагдаж буй "Уяачдын наадам”-ын үеэр 2025 оны Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрч амжилт гаргасан бөхчүүдэд бай шагнал, хүндэт чимгийн үнэмлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Шадар сайд С.Амарсайхан нар гардуулан өгч, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүслээ. Чимэг нэмсэн бөхчүүд:

-Дархан аварга Н.Батсуурь – /Хууринан шуугигч/

-Аварга П.Бүрэнтөгс – /Өлзий бадрах/

-Улсын заан Б.Пүрэвсайхан – /Цогт гарамгай/

-Улсын заан Б.Бат-Өлзий – /Үнэн зоригт/

-Улсын арслан Б.Орхонбаяр –/Улам нэмэх/

-Улсын гарди Ө.Бат-Орших – /Өсөх идэр/

-Улсын заан М.Лхагвагэрэл –/Хурц шаламгай/

-Улсын харцага Б.Зоригтбаатар – /Өсөх идэр/

-Улсын начин Б.Түмэндэмбэрэл – /Өсөх идэр/

-Улсын начин Л.Энхсаруул – /Өсөх идэр/ чимгийг тус тус хүртлээ.

Сонгомол дунд насны морьдын уралдаанд Б.Пүрэв-Очирын наран зээрд түрүүллээ
Сонгомол дунд насны морьдын уралдаанд Б.Пүрэв-Очирын наран зээрд түрүүллээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.