Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр “Монгол Улсын Төрийн далбааны өдөр” тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Монгол Улсын Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож байна. Уг өдрийг 2008 оноос жил бүрийн 7 дугаар сарын 10-нд тэмдэглэж буй бөгөөд энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлдэг билээ. Өнөөдөр 10.00 цагт Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд болно.

Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заажээ.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэж байна.

Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй.

Ташрамд сонирхуулахад, Дэлхийн бүх улс орон төрийнхөө далбаанд онцгой хүндэтгэл үзүүлдэг байна. Жишээ нь: Канад улсад 8 дугаар сарын 15, ОХУ-д 8 дугаар сарын 22, АНУ-д 6 дугаар сарын 14, Итали Улсад нэгдүгээр сарын 7, Европын холбооны улсууд 5 дугаар сарын 9-нд тус тус Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг.

Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилохыг дэмжлээ
Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилохыг дэмжлээ
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.