Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суррон унаж явсан өсвөр насны хүүхэд машинтай мөргөлдсөн осол гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

2025 оны эхний хагас жилийн байдлаар суррон, скүүтэр, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 94, скүүтэртэй хөдөлгөөнд оролцож гэмтсэн 24, унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож гэмтсэн 68 осол, гэмтэл тус тус бүртгэгджээ. Тэгвэл өчигдөр буюу /2025.07.07/ өдөр Хан-Уул дүүрэгт суррон унаж явсан өсвөр насны хүүхэд Toyota Camry загварын автомашинтай мөргөлдөж гэмтсэн хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

"Суррон" төрлийн хэрэгслээр 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн байдаг. Иймд эцэг эхчүүд 18 нас хүрээгүй хүүхдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарч, хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг болгон зөвлөж байна

Халзанбүрэгтэйн ордын талаарх хяналтын сонсголыг 9-р сарын 23-нд зохион байгуулна
Халзанбүрэгтэйн ордын талаарх хяналтын сонсголыг 9-р сарын 23-нд зохион байгуулна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.