Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБТЗ-ын зүтгүүрчид 15 хоног гэртээ харилгүй ажиллажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

"COVID-19" халдварт цар тахлын үед илчит тэрэгний машинч, туслах машинч нар хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж гамшгийн хүнд үед улс орон, ард иргэдийн хэрэгцээт ачаа барааг тээвэрлэх ажил гүйцэтгэж байна.

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн цагаас “Улаанбаатар төмөр зам” ХНН төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн байдлыг хангах, халдвар хамгааллын дэглэмийг өндөржүүлэх үүднээс зүтгүүрийн бригадуудыг ажлын байран дээр нь тусгаарлан ажил үүргийг нь гүйцэтгүүлж байна.

Ингэхдээ эхний удаад 480 зүтгүүрийн бригад 15 хоног ажлын байран дээрээ тусгаарлагдан ажилласны эцэст дараагийн ээлжийн бригадууд мөн ажиллана. Зүтгүүрийн бригадууд аяллаас бууж ирээд амрах байрууд болон деподод нэмэлтээр байрлуулсан унтлагын тасалгаат вагонуудад амарч байна. 

УБТЗ-д 1096 зүтгүүрийн бригад байдаг бөгөөд тэдгээр нь Улаанбаатар, Дархан, Сайншандын татах хэсэгт хуваагдан ажилладаг юм. Эдгээр депогийн жижүүр бага эмч нар өглөө бүр машинч, туслах машинч нарын халууныг хэмжиж, амны хаалт, бээлий, гар ариутгагч тарааж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах талаар заавар, зөвлөмж өгч ажиллаж байна. Мөн зүтгүүрийн бригадыг ээлж солилцох үед машинчийн бүхээгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журам зааврын дагуу хийжээ.

Хөвсгөл аймагт түргэвчилсэн оношлуураар 1 иргэний шинжилгээ эерэг гарчээ
Хөвсгөл аймагт түргэвчилсэн оношлуураар 1 иргэний шинжилгээ эерэг гарчээ
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.