Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймагт түргэвчилсэн оношлуураар 1 иргэний шинжилгээ эерэг гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Хөвсгөл аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас өнөөдөр голомт бүхий нутгаас ирж байгаа иргэдийн дунд тандалтын шугамаар өнөөдөр 160 хүнд  түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд нэг иргэний хариу эерэг гарсан байна. Тус шинжилгээг Дархан-уул, Орхон, Улаанбаатар хотын аль нэг төвд илгээсний дараа албан ёсны хариу гарна гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ. Тус аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 6195 иргэн гаднаас ирж гэрийн ажиглалт тусгаарлалтад байгаа тул иргэдийг олон нийтийн газраар зорчихгүй, амны хаалтаа тогтмол зүүж байхыг Шуурхай штабаас анхааруулаа.

Японы эрх баригчид
Японы эрх баригчид "болзооны ухаалаг үйлчилгээ"-нд хөрөнгө оруулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.