Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СГЗ, Үндэсний хөгжмийн зэмсэг урлаач Пүрэвдаваагийн Байгалжав Хөдөлмөрийн баатар цол хүртэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харъяат, МУСГЗ Пүрэвдаваагийн Байгалжав МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнагдахаар болжээ. Өмнөговь аймгаас улсын бүртгэлд бүртгэлтэй "Соёлын биет бус өвлөн уламжлагч" 8 байдгийн нэг нь МУСГЗ Пүрэвдаваагийн Байгалжав бөгөөд үндэсний хөгжмийн зэмсгийг урлаж, дэлхийд таниулж байгаа говь нутгийн бахархалт хүмүүн билээ. Тэрээр 16 настайдаа анхны хуураа урлаж, 1991 оноос "Эгшиглэн" хувиараа эрхлэх аж ахуйгаа нээж, төрөл бүрийн хөгжмийн зэмсэг урлаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа нь улам бүр өргөжин "Эгшиглэн Мангай" ХХК байгуулж, эдүгээ хэдэн мянгаар хэмжигдэх гайхамшигт хөгжмүүдийг урлан бүтээсэн соёлын нэрт зүтгэлтэн юм. Монголын томоохон театруудын төдийгүй, "The Hu”хамтлагийн хөгжмийг урласан билээ.

“ACWA POWER” компани Монгол Улсын эрчим хүчний хөгжлийн замналд урт хугацааны түнш байхаа дахин илэрхийлэв
“ACWA POWER” компани Монгол Улсын эрчим хүчний хөгжлийн замналд урт хугацааны түнш байхаа дахин илэрхийлэв
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.