Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онцгой байдлын алба өнгөрсөн долоо хоногт 25 иргэний аюулгүй байдлыг хангаж, 2 тэрбум 76 сая төгрөгийн хөрөнгийг авран хамгаалжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 7, объектын гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ.

Алба хаагчид 25 иргэний аюулгүй байдлыг ханган, 2 тэрбум 76 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Амралт, аялал зугаалгаар зорчихдоо бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр насны аюулгүй байдлыг ханган, зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж, гол, усны осол, гэнэтийн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр долоодугаар сарын 7,8 -ны өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэдээлж байна.

Иймд цаг агаарын мэдээллийг өдөр бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагахыг зөвлөж байна. Иргэн та өөрийн болон ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо аюулгүй байдлыг шалгаад нэг үзээрэй.

Сагсчин Т.Санчир ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол хүртлээ
Сагсчин Т.Санчир ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол хүртлээ
 
Хүчингийн хэрэг үйлдэж оргон зайлсан этгээдийг Интерполоор авч ирлээ
Хүчингийн хэрэг үйлдэж оргон зайлсан этгээдийг Интерполоор авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.