Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд тэргүүтэй ХҮН намынхан “П.Наранбаярыг солихгүй. Засгийн газраас гарна” гэжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 5 секунд

No description available.Г.Занданшатарын Засгийн газрын “бал сар” нь бараг эхлээгүй байхад Ардын намынхан кабинетийг нь сулруулах акцыг эхлүүлээд байгаа. Элсэлтийн шалгалт болон ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр нэр бүхий гишүүдийн зүгээс Боловсролын сайд П.Наранбаярт хариуцлага тооцож, чөлөөлөх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээд буй юм.

Энэхүү улс төрийг зохион багйуулж буй хүмүүсийг харахад Д.Амарбаясгалан болон Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүхийн талын хүмүүс хамтдаа байгаа нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл, хоорондоо зөрчилтэй байгаа талууд нэг зүйл дээр нэгдсэн байна гэсэн үг. Олон нийтийн анхаарал эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга болон наадмын зүг хандсан тулдаа л Боловсролын сайдын асуудал төдийлөн өндрийг авч чадахгүй саарал ордонд “дуншсаар” байгаа юм.

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Т.Доржханд тэргүүтэй ХҮН намынхан энэхүү улс төрд үнэхээр бухимдалтай хандаж буй гэнэ. Тодруулбал, Т.Доржхандад тавьсан “П.Наранбаярыг соль” гэдэг шахалтыг эрс эсэргүүцэж, “Хэрвээ ийм улс төрийн тулгалт хийж байгаа бол П.Наранбаярыг солихгүй. ЗГ-аас гарна” гэдэг зүйлийг хөндсөн гэнэ.

Өөрөөр хэлбэл, Т.Доржханд тэргүүтэй ХҮН нам ЗГ-аас гарвал Г.Занданшатар Ерөнхий сайдын кабинетын бүрэн байдал тун хүнд нөхцөл байдалд орно. Тэр АН, ХҮН нам, Үндэсний эвсэл гэсэн дэндүү том сөрөг хүчинг парламент дээр яагаад ч давж гарахгүй. Хэрвээ ХҮН нам Засгаас гарчихвал Ерөнхий сайдын суудлаа хамгаалахын тулд АН-ынханд очиж “хадаг тавих”-аас өөр зам Г.Занданшатарт үлдэхгүй. АН-тай хамтарна гэвэл Х.Баттулгатай ойлголцоно гэсэн үг. Хэдийгээр УИХ-д байгаа гишүүдийн тоо бага ч гэсэн Х.Баттулгын нөлөө АН-ын гишүүд дэмжигчид дунд багагүй. Энэ тохиолдолд ирэх намраас яригдах гэж буй Х.Баттулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал зогсоно гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, ЗГ-т хамтарсан намуудын “хөшигний ард” ярилцсан хамгийн чухал улс төрийн яриануудын нэг бол Х.Баттулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал юм. Тийм ч учраас өнгөрсөн долоо хоногт С.Ганбаатартай холбоотой асуудлыг дэгдээж “тест” хийж үзсэн гэхэд болно. Тиймээс П.Наранбаяр болон ХҮН намд хэрхэн хандахаас ирээдүйн улс төр ихээхэн хамаарна гэсэн үг. Хэрвээ ХҮН нам өнөөдрийнх шиг нэг цул болж харагдахгүй хэвээрээ байвал засаг дахь нөлөөгөө хамтдаа алдана.

Ардын намынхан бол үүнийг хүсч байгаа учраас П.Наранбаяр дээр “тоглолт” хийж буй юм. Үүнээс гадна П.Наранбаярыг огцруулах асуудал бол маш ашигтай, олон талт тусгалтай улс төрийн пуужин гэхэд болно. Хэрвээ огцруулбал Г.Занданшатарын ЗГ “гоожих” эхлэл бүрдэнэ. Огцруулахгүй аваад үлдчихвэл дараа нь Ерөнхий сайдтай улс төр ярих нэг том сэдэвтэй болно. Мөн давхар ХҮН нам дотор дараагийн сайдад горилогчийг давхар “төрүүлж” дотоод нь тогтворгүй болгоно. Мэдээж хамгийн чухал нь Ерөнхий сайд болон кабинетынх нь легитим чанарыг унагах явдал юм.

Ингээд бодоод үзэхэд П.Наранбаярыг огцруулах улс төр бол жирийн нэг жижиг улс төр огт биш. Гаргалгаагаа зөв хийж, ойлголцож чадахгүй бол ирээдүйд ирэх улс төрийн хор уршиг нь асар их байж мэдэх нигууртай.

ТОДРУУЛГА: Валютын нөөц 5.2 тэрбум ам.доллар байгаа. Монголбанкны Ерөнхийлөгч 2.5 тэрбум ам.доллар гэж андуурч мэдээлсэн
ТОДРУУЛГА: Валютын нөөц 5.2 тэрбум ам.доллар байгаа. Монголбанкны Ерөнхийлөгч 2.5 тэрбум ам.доллар гэж андуурч мэдээлсэн
 
Гамшгийн үеийн бэлэн байдлын тухай сургалт зохион байгууллаа
Гамшгийн үеийн бэлэн байдлын тухай сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.