Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британид эхний хүн “Pfizer”-ийн вакциныг хийлгэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Их Британийн 90 настай иргэн орон даяар явуулж буй “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрт хамрагдсан эхний хүн боллоо.

Ирэх долоо хоногт 91 насыг зооглох Маргарет Кинан “Төрсөн өдрөөрөө урьдчилж авсан хамгийн сайхан бэлэг энэ боллоохэмээв. Ийнхүү тэрбээр “Pfizer-BionTech” компанийн 800 мянган тун вакцины эхнийхийг тариулжээ.

Их Британид эхний ээлжинд 80-аас дээш насны иргэд, эмнэлэг, асрамжийн газрын ажилтнуудыг дархлаажуулна. Тус улсад энэ сарын эцэс гэхэд дөрвөн сая хүртэлх тун вакциныг нийлүүлэх төлөвтэй байна.

“Би “Pfizer”-ийн вакцин хийлгэсэн эхний хүн болсноороо бахархаж байна. Миний хувьд гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт шинэ жилийг өнгөрүүлэх боломжтой болсондоо маш их баяртай байна” гэж М.Кинан ярьжээ. Их Британи нь “Pfizer”-ийн вакциныг хэрэглэж эхэлсэн анхны улс болж байна. Энэхүү вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа юм.

У.Хүрэлсүх: Бид цар тахлын тархах хэмжээг цурманд оруулж чадлаа
У.Хүрэлсүх: Бид цар тахлын тархах хэмжээг цурманд оруулж чадлаа
 
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё-Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё-Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.