Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Бид хүндхэн 20 гаруй хоногийг ардаа үлдээлээ. Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс цаг алдалгүй ДЭМБ-ын зөвлөмж болон урьдчилан бодож төлөвлөсний дагуу улс орондоо хүн амынхаа аюулгүй байдлыг хангах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжүүлж, Улаанбаатар хот түүнчлэн халдвар тархаж эхэлсэн бусад аймгуудад хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод гурван долоо хоног болж байна. Энэ хугацаанд халдвар илэрсэн голомтууудын хүрээ, хэмжээг тогтооход чиглэсэн яаралтай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүллээ. Улсын хэмжээнд нийт 557832 мянган хүнээс коронавирусний шинжилгээ авч илрүүлэг, тандалтыг явуулж дүнг гаргасан. Энэ их ажлын үр дүгээс харахад сүүлийн өдрүүдэд коронавирусний халдвар шинээр илрэх халдварын тоо харьцангуй цөөрсөн. Тогтоосон голомтууддааа энэ өвчнийг барьж, хумьж нэг ёсондоо “цурманд оруулж” чадлаа гэж үзэж байна" гэлээ.