Прокурорын байгууллага энэ сарын 23-27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53850 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ. Дээрх хугацаанд 1691 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 751 хэрэг шинээр нээж, 834 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Иргэн О.П, Б.Э нар нь бүлэглэн, насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж, ашиг олох зорилгоор тэдний орон гэрээсээ дайжсан, хонох газаргүй, санхүүгийн боломжгүй байдлыг нь далимдуулан орон байраар хангаж, цахим орчинд “Санхүү авна” гэсэн утга бүхий зар байршуулж, биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 4 /Хүчиндэх/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр 2.1, 2.2 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.