Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нэрэмжит “3-Gun nations-2025” буудлагын тэмцээн “Ханан-Ар” дахь буудлагын спортын сургалтын төвд энэ сарын 28-29-ний хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын гурван бууны болон төмөр буудлагын холбоо, Азийн буудлагын академитай хамтран зохион байгуулсан тус тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Тусгай томилгоот нэгж, алба хаагчид мөн Монголын буудлагын холбоодын 200 гаруй тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдсөн бөгөөд тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг, тамирчид багийн дүнгээр 2 дугаар байр, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн тусгай томилгоот бүлгийн алба хаагч, ахлагч Э.Оюут “Халз буудлага”-ын төрөлд 1 дүгээр байр, Түргэн буудлагын төрөлд “Тэргүүн байр”-т тус тус шалгарлаа.