
Зайсангийн зүүн гүүрийг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дуусаад, 225 метр урт төмөрбетон гүүр шинээр барьж эхэлсэн. Тэгвэл шинээр барьсан гүүрийг өнөөдөр /2025.06.30/ нээжээ.
Эргэн сануулбал, Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн байдаг.