Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: Ирэх даваа гарагаас хөл хорионы дэглэмийг сулруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

УОК өчигдөр орой хуралдсан ба Засгийн газрын хуралдаанд шийдвэрээ танилцууллаа. Хуралдаанаас 12 дугаар сарын 14-нөөс буюу Даваа гарагаас Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Мөн бусад аймгийн бэлэн байдлын зэргийг сулруулахаар болсон байна.
Коронавирусийн халдвар нийт иргэдийн дунд тархаагүй,  голомтын хавьтагчдаас илэрч байгаа учир олныг хамарсан үйл ажиллагаанаас бусдыг он гартал хэвийн байдалд оруулахаар төлөвлөжээ.

2020 оны 11 дүгээр сарын 29-нөөс Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 11-ний 06:00 цаг хүртэл сунгаад байгаа. Энэ хугацаа Баасан гарагт дуусах юм.

 

Энэ өдөр дэлхийн дахинд болсон үйл явдлууд
Энэ өдөр дэлхийн дахинд болсон үйл явдлууд
 
ЦЕГ: “Урсгал сөрж, эхнэр хүүхдээ хүргэж өгч байна“ гэх машин нь ДХИС-ийнх байна
ЦЕГ: “Урсгал сөрж, эхнэр хүүхдээ хүргэж өгч байна“ гэх машин нь ДХИС-ийнх байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.