Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн өдөр, даншиг наадмын хурдан морины уралдаанд Д.Саграадоржийн буурал, бунд зүсмийн азарга түрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын хурдан морины уралдааны азарга насанд 73 азарга шандсаа сорихоор бүртгүүлснээс 56 азарга гараанд гарсан. Ийнхүү Төв аймгийн Баян сумын Д.Саграадоржийн буурал, бунд зүсмийн азарга түрүүллээ.

Аман хүзүүнд Увс аймгийн Өндөрхангай сумын МУАУ Батсайханы бор чойндон зүсмийн азарга орсон бол гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын Н.Сүхбатын ухаа нум зүсмийн азарга, дөрөвт Архангай аймгийн Ихтамир сумын НАУ Л.Эрхэмбаярын хар, сайртай азарга, айргийн тавд Завхан аймгийн Баянхайрхан сумын Д.Жамсрангийн хул, саарьтай ууль азарга тус тус хурдалжээ.

Х.Нямбаатар: Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэдэг уламжлал тогтоож байна
Х.Нямбаатар: Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэдэг уламжлал тогтоож байна
 
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.