Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн бүлэг ордын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 23 секунд

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал санаачлан, “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг УИХ-ын нийт 88 гишүүдийн хамт УИХ-ын даргад өргөн барилаа.

Тогтоолын төсөлд "Оюу толгой стратегийн ач холбогдол бүхий бүлэг ордын хил заагт Канад Улсын хөрөнгө оруулалттай "Онтрэ" ХХК-ийн эзэмшилд буй "Шивээ Толгой" болон "Жавхлант" ашиглалтын тусгай зөвшөөрлүүд хамаарч байна. Уг хоёр тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах газрын хэвлийн баялгийг ашиглахад Монгол Улсын эрх ашгийг хангахтай холбоотой гэрээг өнөөдрийг хүртэл байгуулаагуй ирсэн байна. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зуйлийн 5.2 дахь заалтад нийцуулэн, Ашигт малтмалын тухай хуулийн 5.5, 8.1.7, 9.1.5 дахь заалтад тусгасны дагуу тус ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг Улсын Их Хурлаар яаралтай шийдвэрлуулэх; Хөрөнгө оруулагч талтай 2011 онд байгуулсан "Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлуулэгчдийн гэрээ"-нд хувь нийлүүлэгчийн зээлийн хүүгийн нөхцөл З сарын SOFR дээр нэмэх 6.5 хувь (S0FR+6.5%) мөн бусад зээлийн зардал нэмэгдэн, өнөөдрийн байдлаар ойролцоогоор жилийн 11.1 хувь байна. Уг санхуужилтийн зардал нь сүүлийн жилууд дэх Монгол Улсын төр болон хувийн хэвшлийн зээлдэгчдийн Олон Улсын ам.долларын санхүүжилттэй харьцуулахад мэдэгдэхүйц өндөр байна. Оюу толгой ХХК-ийн ашиг ажиллагаанд сөргөөр нөлөөлж, Монгол Улсын ногдол ашиг авах хугацааг хойшлоход бодитоор нөлөөлж буй энэхүү зээлийн хүүгийн зохистой түвшинг тус гэрээний 11.3(ё)-д зааснаар долоон жил тутамд авч хэлэлцэх боломжтой бөгөөд энэхуу хугацаа нь 2025 оны эцэст дуусгавар болохоос өмнө яаралтай хэлэлцэн бууруулах" гэж тусгажээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Орон сууц түрээслүүлнэ“, “Бараа хямд зарна“ гэх мэт хуурамч зар байрлуулж, залилан үйлдсэн этгээдийг баривчилж, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Орон сууц түрээслүүлнэ“, “Бараа хямд зарна“ гэх мэт хуурамч зар байрлуулж, залилан үйлдсэн этгээдийг баривчилж, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
 
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.