Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
1 минут 55 секунд

“FIBA 3x3 World Cup 2025” сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-нийг дуустал зохион байгуулна. Тус тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөнө. Мөн тэмцээний үеэр сагсан бөмбөгийн тоглолтууд болохоос гадна хөгжөөнт шоу, урлагийн тоглолт, спортын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, үндэсний болон олон улсын хоолны өдөрлөг болно.

Хотын дарга Х.Нямбаатар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж, үг хэлэхдээ “Монгол Улсын спортын салбарт 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шинэ түүхийг бичиж байна. Бид 3x3 сагсан бөмбөгийн өсвөрийн, залуучуудын, насанд хүрэгчдийн дэлхийн аваргыг зохион байгуулсан Азийн анхны хотуудын нэг боллоо. Энэ удаагийн тэмцээнд 27 орны 40 багийн 160 тамирчин цомын төлөө өрсөлдөхөөр хүрэлцэн ирсэн байна. Тэмцээнийг хамтран зохион байгуулагчид болон оролцож байгаа нийт баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье” хэмээн тодотголоо.

“FIBA 3x3 World Cup 2025” сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь залуу тамирчдад урам зориг өгөх, сагсан бөмбөгийн спорт сонирхогчдыг нэмэгдүүлэх, спортын аялал жуулчлалыг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг ai ашиглан илрүүлнэ
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг ai ашиглан илрүүлнэ
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.