Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусний вакцинд иргэд сайн дураар хамрагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 46 секунд

Аж ахун нэгж, байгууллага мэргэжлийн байгууллагад хандан, ажлын байрандаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийх журамтайг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай мэдээллийн албаны дарга Д.Нарангэрэл  ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХАЛДВАР АРИУТГАЛАА ӨӨРСДӨӨ ХИЙХ ЖУРАМТАЙ-

-Халдварын голомттой Архангай аймгаас Улаанбаатарт ирж байгаа иргэдийг оруулахгүйгээс нэг иргэн амь нас алдсан мэдээ байна. Тухайн үед эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээ авч чадахгүй нас барсанд ЭМЯ хариут өгнө үү?

Энэ талаар ЭМЯ-нд тодорхой мэдээлэл ирээгүй байна.

-PCR шинжилгээнд хамрагдсан ч 2-3 хоног хариу гарахгүй удаж, орон нутаг руу гарч чадахгүй байгаад тайлбар өгнө үү?

Хариу гарахгүй байгаа тохиолдол бий. Энэ нь “Интерактив” компанийн ажиллуулж байгаа www.119.mn сайтын үйл ажиллагаатай холбоотой. Энэ компанийнхан удахгүй мэдээлэл хийнэ.

-Соёлын Төв өргөөнд олон аж ахуйн нэгж түрээсийн үйлчилгээ явуулдаг. Арваннэгдүгээр сарын 11-нээс хойш үйл ажиллагааг зогсоосон ч ямар ч ариутгал халдваргүйжүүлэлт хийгээгүй. Үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. ЭМЯ эргэх холбоотой ажиллаж байна уу?

ЭМЯ бүх байгууллагыг хариуцахгүй. Халварын голомт болсон газрыг ЗӨСҮТ-өөс халдваргүйжүүлээд явж байгаа. Тухайн аж ахуйн нэгж байгууллага халдвар ариутгалыг мэргэжлийн байгууллагад хандан хийлгэх журамтай. Журмаараа явна.

-ДЭМБ-ААС БОГИНО ХУГАЦААНД ВАКЦИНЫГ БАТАЛГААЖУУЛНА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙНА-

-Коронавирусний вакцинууд жил хүрэхгүй хугацаанд гарч байна. Манай улсад хийж буй төлөвлөгөөт вакцинуудыг ямар хугацаанд судалж гаргасан байдаг юм бэ?

-Дэлхийн олон улс орнууд, ялангуяа ОХУ, Индонез, Их британи улс хүн амаа дархлаажуулж эхэлсэн байна. Ер нь вакцины хөгжүүлэлт 10-15 жил, түүнээс ч олон жил байдаг. Гэхдээ цар тахалтай холбоотой вакциныг харьцангуй богино хугацаанд хөгжүүлж байна.

-ОХУ-д иргэдээ вакцинжуулаад эхэлсэн. Индонези улс Хятадаас вакцин хүлээн авч эхлээд байна. Манай улсын хувьд, ДЭМБ-ын баталсан вакциныг хэрэглэнэ гэж байгаа. Тэгэхээр чухам хэзээнээс ДЭМБ одоо хөгжүүлж буй вакцинуудыг хүлээн зөвшөөч батлах ирээдүй харагдаж байна вэ, тодорхой мэдээлэл өгнө үү?

-Манай улс 0-15 насны төлөвлөгөөт вакцинжуулалтыг хийхдээ, Засгийн газрын хөрөнгөөр, ДЭМБ-ын зөвшөөрөлтэй вакциныг НҮБ хүхдийн сангаар дамжуулан авдаг. ДЭМБ-аас тухайн вакцинд өгөх баталгааг удаан хугацааны дараа олгодог. Гэхдээ коронавирусний цар тахалтай холбогдуулан ДЭМБ-аас богино хугацаанд вакциныг баталгаажуулна гэсэн мэдээлэлтэй байна.

-Ер нь зарим улс хэд хэдэн төрлийн вакцин сонгохоо мэдээлж эхлээд байна. Вакцин сонгохдоо иргэдийн саналыг авч болох уу. Жишээлбэл, АНУ иргэдээсээ вакцин хийлгэх эсэх талаарх судалгаа, санал асуулгыг байнга явуулж байна шүү дээ?

-Тархвар судлалын заалтаар хйиж байгаа вакциныг иргэдийн сайн дурын үндсэн дээр хийдэг. Тиймээс коронавирусний вакциныг иргэд сайн дураар хийлгэнэ. Томуугийн вакцин болон коронавирусний вакцин хийлгэх эсэх интернэт асуумж, судалгааг тогтмол явуулж байгаа.

Сэлэнгэ аймагт халдварын нэг тохиолдол шинээр бүртгэгдлээ
Сэлэнгэ аймагт халдварын нэг тохиолдол шинээр бүртгэгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.