Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урт автобус шатсантай холбогдуулан ижил төрлийн автобуснуудыг нь өнөөдрөөс ЗОГСООЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өчигдөр өдөр /2025.06.19/ 15.30 цагийн орчимд "Гранд плаза"-гийн хойд уулзварт "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын эзэмшлийн урт автобус шатсан байдаг. Тус автобус нь 2015 онд нийтийн тээврийн парк шинэчлэлээр Беларус Улсаас орж ирж, үйлчилгээнд явж эхэлсэн.

Өдгөө 10 жил үйлчилгээнд явсан бөгөөд ашиглалтын хугацаа нь дуусахад зургаан сарын хугацаа үлдээд буй аж. Энэ оны гуравдугаар сард БНХАУ-ын "Yutong bus" үйлдвэрээс шинээр урт автобуснууд оруулж ирж, үйлчилгээнд явуулж эхэлсэн. Тийм учраас ашиглалтын хугацаа нь дууссан цэнхэр урт автобуснуудыг актална гэж мэдэгдэж байсан ч өчигдрийг хүртэл үйлчилгээнд явж байв.

Тэгвэл гал гарсантай холбоотойгоор бусад цэнхэр урт автобуснуудыг өнөөдрөөс зогсоосон байна.

Бичлэг үзэх бол ЭНД дарна уу

Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд харилцан уялдаатай явж байж иргэд таатай орчинд амьдарна
Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд харилцан уялдаатай явж байж иргэд таатай орчинд амьдарна
 
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.