Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдоод буй Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

4 хүн, мэдээний өрөө ба "U ubn Ubn Юy 6AЙHA? 無 ubn U U ИHHOBAU, poHbl RAM ubn ubn U" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Өчигдөр Г.Занданшатарын Засгийн газрын бүрэлдэхүүн томилогдсон билээ. Тэгвэл өнөө өглөө сайд нар яаман дээр очин, ажил, тамга тэмдгээ хүлээн авч байгаа юм. Тухайлбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа. Түүнд өмнөх сайд Ц.Баатархүү тамгаа хүлээлгэж өгсөн юм.

Сайд асан Ц.Баатархүү төрийн ажил тасралтгүй, залгамж холбоотой байх нь чухал гэдгийг онцолж, өнгөрсөн хугацаанд боловсруулсан:

-"Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги

-Сансрын тухай анхдагч хуулийн төсөл зэрэг бодлогын баримт бичгийг Э.Батшугар сайдад хүлээлгэн өглөө. Мөн Э.Батшугар сайдад амжилт хүсэж, шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар IT-ийн компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт үзүүлэх журмын төслийг батлуулах ажлыг үргэлжлүүлэхийг захилаа.

Э.Батшугарын товч намтар:

Төгссөн сургууль, мэргэжил

1994-2000 онд Нийслэлийн 14 дүгээр дунд сургууль

2000-2004 онд АНУ-д бүрэн дунд боловсрол эзэмшсэн

2004-2008 онд АНУ-ын Бентлигийн их сургууль, эдийн засагч , санхүүч

Ажилласан байдал

2008-2011 онд JPMorgan хөрөнгө оруулалтын банкир

2011-2012 онд МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга

2012-2016 онд Монгол банкны Дэд ерөнхийлөгч

2016-2021 онд Медиахолдинг ХХК-ийн ТУЗ-ын гишүүн

2021-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2022-2024 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж буй.

Засгийн газар 2.3 их наяд төгрөгийн хэмнэлт хийж, төсөвт тодотгол хийхээр төслөө бэлтгэжээ
Засгийн газар 2.3 их наяд төгрөгийн хэмнэлт хийж, төсөвт тодотгол хийхээр төслөө бэлтгэжээ
 
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.