Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулагдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Төрийн албаны шалгалтаар МАН-ын харьяалалтай бол шууд гарчихдаг юм. АН-ын харьяалалтай бол ХОЁР САЯ ТӨГРӨГ өгнө. Тэр нь баахан ченжүүдтэй. Мөнгө нь Төрийн албаны зөвлөлд байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүнээр дамжаад та нарт очдог. Энэ баталгаатай, би бүх баримтыг нь ил гаргана.
О.Алтангэрэл цагдаагийн даргаа сольж, ХУЛГАЙ ЛУЙВАР явагддаг газруудыг цэгцэлж чадаагүй. Бид эрх барихдаа та нарыг БАЙДАГ ГАЗАРТ чинь аваачиж тавина" гэлээ.