Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

"Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.

Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна" гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтэс мэдээллээ.

С.Цэнгүүн: Улс төрийн золиос гаргаад эрчим хүчний салбарыг задлах хүн сайд болох ёстой
С.Цэнгүүн: Улс төрийн золиос гаргаад эрчим хүчний салбарыг задлах хүн сайд болох ёстой
 
Сүхбаатар дүүргийн МАН-ыг М.Говьсайхан удирдана
Сүхбаатар дүүргийн МАН-ыг М.Говьсайхан удирдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.