
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын судалгааны дүнг танилцууллаа. Монгол Улсын тухайд, 69 орноос 65 дугаарт эрэмбэлэгдсэн гэдгийг тус төвөөс мэдээллээ. Тодруулбал, нийт 100 оноо авахаас 40.9 оноо авсан нь өмнөх оныхоос 5.39 оноогоор буурч, дөрвөн байр ухарсан үзүүлэлт аж. Үүнд эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигтай ажиллагаа, дэд бүтэц гэсэн бүлгийн оноо буурсан нь ийнхүү байр ухрахад нөлөөлсөн гэдгийг дурдлаа.
Монгол Улсын ард Турк, Нигер, Намиби, Венесуэл Улс багтсан байна. Харин өнгөрсөн жил Монгол Улсын ард жагсаж байсан Аргентин, Гана, Бразил, Перу Улс энэ удаад байр урагшилсан үзүүлэлтийг үзүүлжээ.