
Оюун ухааны олимын аварга, ихэр охид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр Бээжингийн их сургуульд магистрын зэргээ хамгаалжээ.
Ихрүүд дэлхийн шилдэг их сургуулиудын 12 дугаарт эрэмбэлэгдэж буй Бээжингийн их сургууль ( Peking university )-ийг 2023 онд хамтдаа төгсөж байсан бол хоёр жилийн дараа ийнхүү магистрын зэрэг хамгаалсан байна.
Ихрүүд “Магистрын зэргээ амжилттай хамгаалж, сургуулиа төгсөж байна. Гадаад оюутнууд дунд дипломаа хамгийн сайн бичсэн гэдэг өндөр үнэлгээг профессор багш нараасаа авлаа. Судалгааны ажилд маань дэмжиж тусалсан хүмүүстээ, мөн бүхий л үед дэмжиж байдаг гэр бүл, ах дүү, найз нөхдөдөө маш их баярлалаа. Сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх амьдралын маань нэгэн шинэ хуудас эхэлж байна” хэмээн баярт мөчөө хуваалцжээ.