
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр буюу даваа гарагт УИХ-д суудалтай ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт ЗГ-ын бүрэлдэхүүнд хамтран ажиллах саналыг зөвшилцөхөөр хүргүүлээд буй.
Тэгвэл ИЗНН-ын Улс төрийн Зөвлөл өнөөдөр 11.00 цагт хуралдаж улс төрийн шийдвэрээ гаргах юм. ИЗНН-ын Улс төрийн Зөвлөлд 45 гишүүн харьяалагддаг байна.
Сануулахад Ерөнхий сайдын ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар хүргүүлсэн саналд ""Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал үргэлжилж, худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдэл хангаж ажиллах нь энэ цаг үед туйлын чухал юм" хэмээн онцолсон байдаг.