Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮН намын Төлөөлөх зөвлөл 10.00 цагт хуралдаж, Ерөнхий сайдын хүргүүлсэн ЗГ-т хамтрах саналыг хэлэлцэж шийдвэрээ гаргана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

ХҮН намын Удирдах зөвлөл өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатарын хүргүүлсэн Засгийн газарт хамтрах асуудлаар хуралдсан билээ.

Удирдах зөвлөлийн шийдвэрээр өнөөдөр ХҮН намын төлөөллийн төв байгууллага болох Төлөөлөх зөвлөлийг 10.00 цагт хуралдуулж, Ерөнхий сайдын хүргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтрах саналыг хэлэлцэж улс төрийн шийдвэрээ гаргахаар болсон байна.

Сануулахад Ерөнхий сайдын ХҮН намын дарга Т.Доржхандад хүргүүлсэн саналд ""Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал үргэлжилж, худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдэл хангаж ажиллах нь энэ цаг үед туйлын чухал юм" хэмээн онцолсон байдаг.

П.Эрдэнэтуяа:“Алт-III” хөтөлбөрийг төр бодлогоороо хэрэгжүүлнэ гэж зарлаж байгаа нь эерэг нөлөөтэй ч урт хугацаанд тогтвортой байх ёстой
П.Эрдэнэтуяа:“Алт-III” хөтөлбөрийг төр бодлогоороо хэрэгжүүлнэ гэж зарлаж байгаа нь эерэг нөлөөтэй ч урт хугацаанд тогтвортой байх ёстой
 
Гамшгийн үеийн бэлэн байдлын тухай сургалт зохион байгууллаа
Гамшгийн үеийн бэлэн байдлын тухай сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.