Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ сарын 25-ны өдөр тохионо.
Энэхүү түүхэн өдөрт зориулан ОХУ-ын уран нислэгийн Стрижи баг Миг-29 онгоцоо хөлөглөн агаар зүсэн тэмүүлэх, дахин давтагдашгүй үзүүлбэрээ толилуулахаар энэ өдөр Буянт-Ухаа ОУ-ын нисэх буудалд газардлаа.
Ойн арга хэмжээний нэг хэсэг Буянт-Ухаа ОУНБ-д 2025.05.25-ны өдрийн 09.30 цагаас эхлэнэ.
Энэ өдөр Нисэх хүчин, иргэний нисэхийн он цагийн, түүх, бахархалыг харуулсан үзэсгэлэн, Цэргийн ёслолын жагсаал /техник, агаарын хөлгүүд/, Нээлттэй хаалганы өдөрлөг-Авиа шоу, Шүхрийн үзүүлэх тоглолт, ОХУ-ын “Стрижи” багийн уран нислэгийн үзүүлбэр, Агаарын бөмбөлөг хөөргөх арга хэмжээ, Урлагийн тоглолт, үдшийн цэнгүүн тус тус болно. 21.30 цагт өндөрлөнө.
