Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол улс, БНСУ-ын хуурай замын цэргийн хүчин хооронд анхны инженерийн цэргийн хамтарсан сургууль болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

May be an image of 9 people

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Хуурай замын цэргийн командлал хоорондын анхны бие даасан инженерийн цэргийн хамтарсан сургууль 2025 оны 5 дугаар сарын 19-нөөс 30-ны өдрүүдэд БНСУ-ын Хуурай замын цэргийн инженерийн 1115 дугаар ангийн байршилд зохион байгуулагдаж байна.

Хамтарсан сургуулиар хоёр тал НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газар оронд ажиллах чадавхыг дээшлүүлэх -хээрийн удирдлагын байр

-халуун ус, ариун цэврийн байгууламж тохижуулах

-тактикийн зам байгуулах

-усан сааданд гарц байгуулах

-түр хугацааны нисэх хүчний дэмжлэгийн байгууламж (FARP) барих

-харуул хамгаалалт, дэмжлэгийн байгууламж байгуулах

-шатах тослох материал болон зэвсэг, сум, галт хэрэгслийн агуулах байгуулах

-хээрийн ундны усны хангалтын цэг байгуулах

-хээрийн байрлалын хамгаалалтын хашаа болон шалган нэвтрүүлэх байр тохижуулах

-тэсэрч дэлбэрэх бодистой харьцах, аюулгүй болгох зэрэг хамтарсан сургалт, дадлагыг гүйцэтгэж байна.

Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж буй Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой болон хоёр орны Хуурай замын цэргийн хүчний 2024 онд болсон анхны Зөвлөлдөх уулзалтын хүрээнд хэрэгжиж буй тус сургуулийн 2 дахь сургалт, дадлага 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

May be an image of 9 people and text

Сургалтад шаардлагатай компьютеруудыг гардуулав
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.