Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Галба-Өөш-Долоодын говийн сав газрын талуудын оролцооны зөвлөлийн хуралдаан боллоо

Огноо
Унших
1 минут 9 секунд

Монгол Улсын Усны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/57 тоот тушаалаар батлагдсан “Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах, ажиллах журам”-ын дагуу Галба-Өөш-Долоодын говийн сав газрын талуудын оролцооны зөвлөлийн 12 дугаар хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цогтцэций салбарт зохион байгуулагдлаа. Зөвлөлийн хуралдаанд төрийн байгууллага, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэд, малчид, эрдэмтэн судлаачид, ус ашиглагч, усны мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Хуралдаанаар гишүүдийг чадавхжуулах, мэдээлэл солилцох, сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг хэлэлцэх, сав газарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, туршлага судлах, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр, Загийн усны хоолойн төслүүдтэй танилцах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

3 хүн ба "U ubn บ ก บ bn ubn Юy6AЙHA? III K ហ บรก 七田 บก บอก ubn U U bn" гэсэн бичвэр нарын зураг байж магад

10 хүн, хичээл хийж буй хүмүүс, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Д.Есөн-Эрдэнэ: Экспортод чиглэгдсэн таримлуудын тариалалт нэмэгдэж байна
Д.Есөн-Эрдэнэ: Экспортод чиглэгдсэн таримлуудын тариалалт нэмэгдэж байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.