Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЕС-аар ажилласан 5 жилийн хугацаанд нь бүх талаар дэмжсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Хамтарсан Засгийн газрыг бүх талаар дэмжсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЕС-аар ажилласан 5 жилийн хугацаанд нь бүх талаар дэмжсэн. Энд сууж байгаа 2 даргыг хайрладаг, хамгаалдаг. Өнөөдөр ч хайртай байна. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг хүүхэд байхаас нь зарчимтай байгаарай гэж байнга захиж ирсэн. Хулгай, дээрмээс хол, худлаа битгий хэлээрэй. Бусдыг хуурч мэхлэхгүй байгаарай гэж ах хүний хувьд, дарга удирдагчийнх нь хувьд өнгөрсөн он жилүүдэд захиж ирсэн" гэлээ.

Мөн тэрбээр, "Хүн засаглахгүй, хууль засаглана. Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглал руу шилжинэ гэж яриад байгааг ойлгохгүй байна. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Би өөрийгөө дахиж 6 жилээр огт сонгуулахгүй. Тийм дабль стандарт байж болохгүй" гэлээ.

М.Нарантуяа-Нара: Лодой гишүүн маань монголын баялгийг дэлхийн бирж дээр тавихдаа хэдэн триллион доллараар нь ярьдаг яриандаа ороод ярьчихсан уу мэдэхгүй байна
М.Нарантуяа-Нара: Лодой гишүүн маань монголын баялгийг дэлхийн бирж дээр тавихдаа хэдэн триллион доллараар нь ярьдаг яриандаа ороод ярьчихсан уу мэдэхгүй байна
 
С.Молор-Эрдэнийг оргон зайлах, эд мөрийн баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах үндэслэл бүхий барим мэдээлэл байгаа тул үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ