
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Одоо 35 гишүүн үг хэлэх юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара "Лодой гишүүн маань баяраа эрт тэмдэглэж, хэтрүүлсэндээ юу, эсвэл түрээсээр амьдардаг MCS-нхаа гадаадын хөрөнгө оруулагч нартай монголын баялгийг дэлхийн бирж дээр тавихдаа хэдэн триллион доллараар нь ярьдаг яриандаа ороод ярьчихсан уу мэдэхгүй байна" гэсэн юм.