
"Огцрох амархан" өнөөдөр дахин төв талбайд үргэлжилж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж байна. Тус жагсаалд Комедиан Батаа буюу Б.Батбилэг нэгдэж өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр " Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигаараа дэлхийд танигдсан лидер болж чадлаа. Тэр зөвхөн бэлдсэн үг, бэлдсэн бичлэг, бэлдсэн найруулгатайгаар ард түмэнтэйгээ харьцдаг. Тэр жүжигчин хүн юм биш үү. Херо энтэртайнментийн хамгийн их орлоготой жүчигчин тэр. Орлогоо нотлооч гэхэд 20 хоног гүрийж байснаа надад итгэл үзүүлээч гээд сууж байна. Яг одоо тэдэнд итгэл үзүүлэх гээд сууж байгаа гишүүд ч гэсэн хулгайч шүү. Хулгайчид итгэдэг хүн бол хулгайч. Кнопоо зарна гэдэг ард түмнээ зарж байна гэсэн үг. Яг одоо Ерөнхий сайдад нийтийн албан тушаалтан орлогоо нотолж чадахгүй бол өөрөө огцордог улс төрийн соёлыг түгээх алтан боломж байна. та соёл түгээгээч" хэмээв.