
“Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн дарга Ж.Энхжаргалан өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон тухай мэдээлэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацагдаад буй. Тэгвэл энэ тухай өөрөөс нь тодруулахад "Энэ тухай анх удаа сонсож байна. Би тийм зүйл би огт яриагүй. Хаанаас энэ мэдээлэл гарсныг мэдэхгүй байна" хэмээв.
Түүнийг 2024 оны НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг.