Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс шүлхий өвчнийг хянах хөтөлбөрөө олон улсад баталгаажууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдсан Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын 92 дахь удаагийн Ерөнхий чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын шүлхий өвчинтэй тэмцэх хяналтын хөтөлбөрийг батламжилж гэрчилгээ гардууллаа.

Энэхүү хөтөлбөрийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага баталгаажуулсан нь манай улсын хэрэгжүүлж буй мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, өвчний хяналт зэрэг нь олон улсын стандартын дагуу явагдаж буйг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм

Ингэснээр мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бүс нутгийн болон олон улсын худалдааны чөлөөт байдлыг хангах, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад жил бүр тайлагнаж, цаашдаа шүлхий өвчингүй тайван улс болох зорилт тавин ажиллаж байна.

Н.Номтойбаяр: Намайг Л.Оюун-Эрдэнэтэй тохирч, Тэргүүн шадар сайдаар очихоор боллоо гэдэг бол ОР ҮНДЭСГҮЙ ХУДАЛ ЯРИА
Н.Номтойбаяр: Намайг Л.Оюун-Эрдэнэтэй тохирч, Тэргүүн шадар сайдаар очихоор боллоо гэдэг бол ОР ҮНДЭСГҮЙ ХУДАЛ ЯРИА
 
Г.Занданшатар: Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно
Г.Занданшатар: Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.