Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зуны зугаа-113” тоглолтын үеэр 35 дуудлага ирж, 10 хутга хураан авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс "Зуны зугаа- 113" тоглолтын үеэр болсон зөрчил, дуудлагын тухай мэдээлэв. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг “Зуны зугаа-113” нэртэй тоглолтын үеэр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 35 дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнээс 22 дуудлагыг эрүүгийн хэргийн бүртгэлд оруулан шалгаж байгаа.

Тоглолтын үеэр 140 цагдаагийн албан хаагч хяналт тавьж ажилласан. Улмаар 10 хутга, зодооны хэрэгсэл хоёрыг хураасан бол 18 хүнд алдсан, гээсэн зүйлийг нь хүлээлгэн өгсөн. Мөн насанд хүрээгүй ч архи согтууруулах ундаа хэрэглэсэн 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажиллалаа.

Одоогийн байдлаар тоглолтын үеэр хутга, мэсэнд өртөж, гэмтсэн гэх гурван иргэн бий. Биеийн байдал нь хэвийн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Шалгалт үргэлжилж байна” гэж мэдээллээ.

Н.Номтойбаяр: Үндэсний эвслийн гишүүдэд дараагийн засагт орох санал ирвэл шинэ Ерөнхий сайд хэн сонгогдохоос  хамаарч шийдвэрээ гаргана
Н.Номтойбаяр: Үндэсний эвслийн гишүүдэд дараагийн засагт орох санал ирвэл шинэ Ерөнхий сайд хэн сонгогдохоос хамаарч шийдвэрээ гаргана
 
Г.Занданшатар: Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно
Г.Занданшатар: Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.