Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЦС-д гарсан галын улмаас нэг ажилтан амь эрсэджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хан-Уул дүүрэг 3-р хороо, "ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цех дотор өнгөрсөн шөнө гал гарсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл уг галын улмаас нэг ажилтан амь эрсэдсэн тухай эх сурвалж мэдээллээ. Талийгаач ажилтан тус газарт ашиглалтын инженерээр ажилладаг байжээ. Гал гарсан тухай мэдээлэл гарч байгаа ч хүний амь эрсэдсэн тухай мэдээллийг "ДЦС-3” ТӨХК-ийн зүгээс ихэд нууцалж байгаа аж.

Энэ тухай ОБЕГ-аас тодруулахад "Тодруулаад эргээд мэдээлэл өгье" гэсэн бол ЦЕГ-аас тодруулахад "Нэг иргэн галын улмаас амь эрсэдсэн нь үнэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэв.

Энэ тухай тодруулга мэдээллийг эргэн хүргэх болно.

Эх сурвалжийн мэдээлснээр гадагшаа мэдээлэл задруулахгүй үүднээс ажилчдыг гадагш гаргахгүй, гар утсыг нь хурааж авсан гэв.

АН-ын бүлэг: Ерөнхий сайдыг оролцуулахгүйгээр бүлгийн хуралдаанаа үргэлжлүүлж байна
АН-ын бүлэг: Ерөнхий сайдыг оролцуулахгүйгээр бүлгийн хуралдаанаа үргэлжлүүлж байна
 
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.